Text Practice Mode
0
Rating visible after 3 or more votes
00:00
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Дүүргийн 3 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Цогд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201401070295 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: З.Ганцоож
Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цэнд-Аюуш
Хохирогч: Д.Оюунсүрэн нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр Д.Оюунсүрэн, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 16 тоот хашаанд оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хөтөнч овгийн Батмөнхийн Цог /РД:УГ75112217/
Шүүгдэгч Б.Цог нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эхнэр Д.Оюунсүрэнг 2012 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 16 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед өөрийн гэртээ зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2014 оны 6 дугаар сард Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 16 тоотод “нэрмэл архи битгий уу” гэсэн үгэнд дургуйцан үснээс нь зулгааж зодсон,
2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 29 тоот хашаанд байрлах Д.Оюунбатын гэрт “нүүрсний мөнгө өг” гэж маргалдан эхнэрээ зодсон,
2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 19 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 29 дүгээр гудамжинд “цагдаа дуудах гэлээ” гэж түүнийг үсдэж, нуруун тус газарт нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан зэргээр удаа дараа байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт ,
Мөн Б.Цог нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 29 тоот хашаанд иргэн Д.Оюунбаттай “манай гэр бүлийн амьдралд оролцоод байна” гэж маргалдаж түүнийг түлхэж унагаан цээжин тус газарт нь өшиглөх зэргээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Цогийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооны Хужиртын 16 тоотод гэртээ ганцаараа 1 шил 0,5 граммтай “Хараа” архи ууж дуусгаад, Хужиртын 29 тоотод оршин суух Отгонбат гэх айлд очиход манай эхнэр тэнд хоёр хүүхэдтэйгээ байсан. Би очоод эхнэр хүүхдээ авах гэсэн чинь эхнэр маань явахгүй гэхээр нь нүүрсний мөнгө 100.000 төгрөг эхнэрээсээ аваад, хоёр хүүхдээ дагуулж гараад дэлгүүрээс хоёр хүүхэддээ чихэр жимс авч өгөөд гэртээ очихдоо Оргил хүнсний дэлгүүрээс 1 шил 0,5 граммтай “Ерөөл” архи аваад, гэртээ очиж уугаад согтоод унтаад өгсөн. Энэ хойгуур хоёр хүүхэд ээж рүүгээ Отгонбат эгчийн гэр рүү явсан байсан. Тэгээд сэрээд эхнэр хүүхдээ авахаар Отгонбат эгчийнд ирсэн. Тэгэхэд манай эхнэр явахгүй гэхээр нь би гараараа баруун талын хацар руу нь алгадаад унахаар нь бөгсөн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Отгонбат эгч надад “зүгээр бай чи ямар сонин хүн бэ” гэж хэлэхэд нь би “манай гэрийн асуудал танд хамаагүй” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд зогсож байсан чинь манай эхнэр гараад гүйхээр нь хойноос нь гарахад алга байсан, би гудамжинд зогсож байгаад буцаж хашаанд орж ирэхэд Отгонбат эгч зогсож байсан. Тэгэхээр нь би “танд бид хоёрын амьдрал хамаагүй” гэж хэлээд мөрөн дээрээс нь татаж унагаад цээжин хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд тэндээс гараад гэр рүүгээ очоод өвсний хашаан дотор ороод унтсан. Шөнө даараад байхаар нь гэртээ ороход цагдаа ирсэн байсан. …2012 оноос хойш эхнэрээ удаа дараа зодсон нь үнэн. Өмнө нь би хий хоосон хардаад зоддог байсан. Дараа нь манай эхнэрийн утсанд мессеж ирсэн байсан тэгээд энэ тухай эхнэрээсээ лавлаж асуухад өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсноо өөрөө хүлээн зөвшөөрсөн, түүнээс хойш би ажил хийх дургүй болоод эхнэрээ харддаг болсон. Тэгээд би архи уухаараа тэрийг нь санаад уур хүрээд гар хүрдэг болсон юм. Би архи уухаараа л ийм зан гаргадаг байсан, эрүүл үедээ зүгээр байдаг. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр хүүхдүүдээ зовоож байсандаа маш их гэмшиж байна. Би одооноос архи уухгүй ийм байдал гаргахгүй. Миний ар гэрийн байдлыг харгалзаж үзэж хөнгөн ял оноож өгнө үү ” гэсэн мэдүүлэг /хх-н 39 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Д.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “…Би Б.Цогтой 2008 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Манай нөхөр Цог 2009 оноос хойш архи уудаг болсон бөгөөд архи уухаараа элдвээр хэлж, агсам тавьж зоддог. Муудалцах гол шалтгаан нь намайг их хардсанаас үүдэж маргалддаг.
2012 оны 2 дугаар сарын 26-ны өдөр цагаан сарын дараахан шинийн 3-нд намайг анх удаа зодсон тухайн үед манай хүн архи уугаад алга болчихоор нь хайгаад найзынд нь очиход тэнд байсан бөгөөд юу хийгээд байгаа юм бэ гэхэд намайг зодсон. Би тэр айлаас гарахад айлын нохой над руу дайрахад, наадах чинь үхээд далд орог гээд нохой намайг хазаж байхад хараад зогсож байсан.
2013 онд нэг удаа архи ууж орж ирээд зодож агсам тавьсан. Би алийн болгон
цагдаад хэлэх вэ гэж бодоод зодуулснаа нуудаг байсан. Зодуулсан 3-4 удаагаа цагдаад хэлсэн. Би дараа нь дарамтанд ордог.
2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 22 цагийн үед манай нөхөр Цог хотоос утсаар яриад, элдэв бусаар хэлээд хэрэлдээд хөөгөөд байхаар нь ирэхээс нь өмнө хоёр хүүхдээ аваад таньдаг эгч Отгонбатынд очсон. Тэгээд 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Отгонбат эгч ажилдаа явсан хойгуур 9 цагийн үед нөхөр Цог согтуу орж ирээд, надад байсан 100.000 төгрөгийг нэхэж аваад 2 хүүхдээ загнаж уйлуулаад намайг зодож байгаад аваад гарсан. Удаагүй Отгоо эгч манай хоёр хүүхдийг гудамжинд явж байхад нь дагуулаад ирсэн. Түүний дараа Цог орж ирээд хоёр хүүхэд рүүгээ “пизда минь хувцасаа өмс” гэж хэлэхэд манай хоёр хүүхэд Отгоо эгчийн ард зогсоод хүүхдээ авах гэхээр нь Отгоо эгч өгөөгүй, гэтэл Отгоо эгчийг зодсон. Тэгэхээр нь цагдаа дуудах гээд Отгоо эгчийн утсыг аваад гараад гүйхэд миний араас гарч ирээд гудамжинд намайг үсдэж дараад, нуруу руу өшиглөсөн, тэгээд гарт байсан утас булааж аваад Отгоо эгчийн гэр рүү яваад орсон. Би тэр хооронд зугтаад Оргил хүнсний дэлгүүр рүү гүйж очоод ногоон Болдоо гэдэг ахын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэрээр миний үснээс зулгааж, өшиглөж дэвссэн. Нүүр лүү нь ил харагдах хэсэгт ерөөсөө цохиж зоддоггүй. Тэрээр өмнө нь зодоод байхаар нь 2 удаа цагдаад өгч шалгуулсан. Энэ удаатай нийлээд 3 болж байна.
2014 оны 6 дугаар сард ажлаас ирэхэд нэрмэл архи уугаад сууж байхаар нь бүгдийг нь уулгахгүй гэхэд миний үснээс зулгааж боож байхад манай хөрш Хүрэлбаатар ах харсан. Цог намайг хардаж зоддог болсон бөгөөд үсдээд унагаж байгаад өшиглөж зоддог. Би эхлээд цагдаа дуудаад өгдөг байсан тэгээд сүүлдээ байнга цагдаа дуудаад байхаар уурлаад байна уу гэж бодоод сүүлдээ өгөхөө больсон. Эрүүлжүүлэхэд өгсөн дуудлага байнга л надтай муудалцаж агсам тавьсан дуудлага байгаа… Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал гээд байх зүйл алга аа би энэ хүнтэй болсон болоогүй 6-7 ханилсан болохоор гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 58 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /
Хохирогч Д.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Цогийн эхнэр Оюунсүрэн 2 хүүхдээ дагуулан манайд ирээд “нөхөр хотоос гарч байна, утсаар элдэв бусаар хэлээд байна” гэж хэлсэн. Тэгээд манайд 2 хүүхэдтэйгээ хоносон. Цог өглөө намайг ажилдаа явсан хойгуур гэрт ирээд эхнэрээ манай гэрт зодсон байсан. Намайг гэртээ ирэхэд Оюунсүрэн шоконд орсон байдалтай уйлаад сууж байсан би шөл хийж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд би айлд очиж тариа хийх гээд гарах гэтэл Цог ирээд “танайд оръё” гэхээр нь “оруулахгүй” гэж хэлсэн чинь “яагаад” гэхээр нь “миний гэр учраас би чамайг оруулахгүй” гэж хэлтэл шуд хажуугаар дайраад орсон. Гэрт орж ирээд хоёр хүүхдээ авч явна гэсэн чинь хоёр хүүхэд нь явахгүй гэж уйлсан. Тэгэхээр нь би “хүүхдүүд явахгүй гэж байхад чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь над руу дайраад эхнэртэйгээ муудалцаж эхэлсэн бөгөөд би Цогоод “чамайг зүгээр байхгүй бол цагдаад дуудлага өглөө” гэж хэлэхэд “танд миний ажил ямар хамаатай юм бэ”

saving score / loading statistics ...